Ажлаасаа чөлөөгдсөн цагдаа -26 градусын хүйтэнд дотуур хувцастайгаа алхан гэртээ харьжээ

Ажлаасаа чөлөөгдсөн цагдаа -26 градусын хүйтэнд дотуур хувцастайгаа алхан гэртээ харьжээ

Америкийн New Hampshire хотын Кройдон хэмээх жижиг мужийн төлөөлөгчид төсвийн мөнгө хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар цагдаагийн ахмад Ричард Лиг ажлаас халах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг хотын захиргааны хурал дээр хэлсэн бөгөөд Лиг цагдаагийн дүрэмт хувцас, машинаа нэн даруй хүлээлгэн өгөхийг хүссэн аж.  

Энэ талаар Ричард Ли “Хурал дээр намайг хувцас, энгэрийн тэмдэг зэргээ нэн даруй хүлээлгэн өг гэсэн. Намайг хувцсаа тайлж дуусахад “Чи юу хийгээд байна гэсэн”. Би хариуд нь “Та нар нэн даруй гэсэн, би нэн даруй л хийж байна гээд гараад явсан” гэжээ.

Түүний хэлснээр "Солих хувцасгүй байсан тул хувцас эдлэлээ маргааш өгье" гэхэд татгалзсан аж. Иймээс тэр саравчтай малгай, нимгэн цамц дотуур өмдтэйгээ -26 градусын хүйтэнд 15 минутын турш алхсан гэнэ. Энэ тухай цагдаагийн нэгэн ажилтан түүний эхнэрт хэлсэн тул  эхнэр нь замаас нь очиж авсан юм байна.

Түүний зүгээс ажлаас халагдсан нь шударга бус явдал бөгөөд хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.