Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Ж.Эрдэнбатыг огцруулахыг эсэргүүцэж иргэд цугларчээ

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Ж.Эрдэнбатыг огцруулахыг эсэргүүцэж иргэд цугларчээ

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо, ИТХ-ын гишүүдийн хуваагдал Дүүргийн засаг даргыгаа огцруулах дээрээ тулсан тухай мэдээллийг өчигдөр бид мэдээлсэн. Учир нь засаг дарга Ж.Эрдэнбатад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шахалт үзүүлж, өөрийн талын хэд хэдэн хүнийг албан тушаалд томилуулах гэж оролдсон. Ингээд тус хүсэлтийг биелүүлэхгүй болохоор нь төлөөлөгчдөөр дамжуулж засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах “ажиллагаа” эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Харин Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамжийг өчигдөр Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан гаргасан байдаг. Ингээд Ж.Эрдэнэбатын оронд тус дүүргийн засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэнг Чингэлтэй дүүргийн засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газарт нэлээдгүй маргаан болсон байна. Тодруулбал тус дүүгийн засаг дарга асан Ж.Эрдэнэбаттай ажил хүлээлцэх үеэр зарим албан хаагчид Нийслэлийн засаг дарга С.Амарсайханы шийдвэрийг эсэргүүцжээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө