Хар  тамхины хэргээр саатуулагдсан Э, Б нар нь Турк дахь Монголын консулын ажилчид байсан уу

Хар тамхины хэргээр саатуулагдсан Э, Б нар нь Турк дахь Монголын консулын ажилчид байсан уу

Өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөрөөрсдийгөө “монголын дипломатч гэж танилцуулсан”, Бүгд найрамдах Турк улс /БНТУ/-ын дипломат дугаартай автомашин хөлөглөсөн хоёр эрэгтэйн арын тээшнээс 70 кг хар тамхи илрүүлсэн талаар ХБНГУ-ын нэр хүндтэй хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна.

Харин бид энэ талаар Гадаад харилцааны яамнаас өчигдөр тодруулахад "Мэдээллийн дагуу бид шалгаж байна. Манай Гадаад харилцааны яамнаас холбогдох албаныхнаас мэдээлэл аваад албан ёсоор мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өгч байсан юм. Харин одоог хүртэл ГХЯ-ны албан ёсны тайлбар гараагүй байна.

Тэгвэл Хар тамхины хэрэгт ХБНГУ-д саатуулагдаад байгаа Э, Б нар нь Турк дахь Монголын ерөнхий консулын ажилчид байсан гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирлээ. Саатуулагдсан Э  өмнө нь УИХ-ын нэгэн гишүүний жолооч байсан гэсэн мэдээлэл ч байна.

Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.