СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д коронавирус эрчимтэй тархаж, халдвар авсан хүний тоо 556 болж нэмэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д коронавирус эрчимтэй тархаж, халдвар авсан хүний тоо 556 болж нэмэгджээ

Өчигдөр /2020.02.22/ 16:00 цагийн байдлаар БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас коронавирус буюу Covid-19 халдвар авсан хүний тоо 123-аар нэмэгдэж, нийт 433 болсон талаар мэдээлсэн. Иймд халдвар хамгийн их тархаад байгаа БНСУ-ын Тэгү хотыг аюултай бүс болгон зарлаад байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар БНСУ-д коронаивирусийн халдвар авсан хүний тоо 556 болж нэмэгдсэн талаар тус улсын албан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Энэ нь халдвар анх тархсан БНХАУ-аас бусад улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байгаа юм. БНСУ-д халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар хоёр хүн нас барж, 16 хүн эмчлэгдээд байгаа ажээ.

БНСУ-д энэхүү өвчлөл 4 хот, 6 мужид ялангуяа Тэгү хотод тархалт эрчтэй тархаж байна. Энэхүү тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй байгаа юм. Тэрээр сүмээс гадна Чонду эмнэлгээр үйлчлүүлсэн байдаг. Энэ нь нэг хүнээс олон хүнд тархаж болдгийг харуулж байгаа юм. Нэг хүн таван хүнд халдвар тараана. Энэ нь цааш таван мөчлөгийн хугацаанд буюу 5 үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэдэг тооцоо, судалгааг эрдэмтэд хийгээд байгаа юм.

ФОТО: АЮУЛТАЙ БҮС НУТГААР ЗАРЛАГДААД БУЙ БНСУ-ЫН ТЭГҮ ХОТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ