Коронавирусийн халдвараар нас барагсдын дийлэнх хувийг өндөр настай хүмүүс эзэлж байна

Коронавирусийн халдвараар нас барагсдын дийлэнх хувийг өндөр настай хүмүүс эзэлж байна

БНХАУ-ын эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар нас баралтын дийлэнх хувийг өндөр настай /59-с дээш/ хүмүүс эзэлж байгаа юм байна. Харин хүүхдүүд болон залуу хүмүүст эдгэрэлт хурдан, өвчлөл хөнгөн байна гэж мэдээлжээ. Тухайлбал нийт нас баралт

-50-59 насныханд 1,3 хувь

-60-69 насныханд 3,6 хувь

-70-79 насныханд 8 хувь

-80-аас дээш насныханд 14,8 хувийг тус тус эзэлж байгаа юм байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 120-р нэмэгдэж 556 тохиолдол бүртгэгджээ. Мөн дахин хоёр хүн нас барж, нас баралтын тоо дөрөв болжээ. Халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх хувь Дэгү хотод бүртгэгдсэн байна.

 Мөн Итали улсад 79 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан байна.  Японы халдварын голомт болооод буй Diamond Princess хөлөг онгоцонд халдварын тоо нэмэгдээгүй бөгөөд 634 тохиолдол бүртгэгдсэн хэвээр байна. Харин хөлөг онгоцоос гадна Японд нийт 135 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар нэг шинэ тохиолдол нэмэгджээ. Халдварын голомт болоод буй БНХАУ-д одоогоор шинээр 648 тохиолдол бүртгэгдэн 97 хүн нас барсан байна.

Эх сурвалж: BBC