Коронавирусийн вакциныг ирэх дөрөвдүгээр сард хүн дээр туршина

Коронавирусийн вакциныг ирэх дөрөвдүгээр сард хүн дээр туршина

Дэлхийн хэд хэдэн орон коронавирусийн халдварын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа билээ.

Харин БНХАУ-д бүтээж буй вакциныг амьтан дээр туршиж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард хүн дээр турших боломжтой гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

Хэрэв вакцины үр дүн сайн байвал 2020 оны найман сар гэхэд баталгаажуулж, цаашид хэрэглэх талаар хэлэлцэх юм байна. Өөрөөр хэлбэл ойрын таваас зургаан сард вакциныг хэрэглэх боломжгүй, зөвхөн урьдчилан сэргийлэх, өвчтөнийг эмчлэх зэрэг арга хэмжээг авах юм.

Эх сурвалж: Reuters