ФОТО : Иргэд, жолооч нар "Авто зам хаасан" шийдвэрийг сайн биелүүлж байна

ФОТО : Иргэд, жолооч нар "Авто зам хаасан" шийдвэрийг сайн биелүүлж байна

Шинэ коронавируст халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

Иймд иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас 21 аймаг болон нийслэл хотоос гарах уулзвар, гарц бүхий 51 цэгт  хяналт шалгалт хийж хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байгаа юм. Бидний тус фото сурвалжлагийг бэлтгэх явцад албаны хүмүүс "Иргэд хот хоорондын авто зам хаасан шийдвэрийг сайн биелүүлж байна" гэж онцолж байв.