БАРИМТ: Монгол-Кувейтийн судалгааны төвийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар өөрийн болгосон түүх

 БАРИМТ: Монгол-Кувейтийн судалгааны төвийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нар өөрийн болгосон түүх

-Д_ОЮУНХОРОЛ МОНГОЛ-КУВЕЙТЫН СУДАЛГААНЫ ТӨВ НЭРТЭЙ ТББ БАЙГУУЛЖ УГ ТӨВИЙГ ӨӨРИЙН БОЛГОСОН-

Кувейтчүүд өөрийн Засгийн газрын 3.5 сая ам долларын буцалтгүй тусламжаар "Монгол-Кувейтын судалгааны төв"-ийн цогцолбор барилгыг Дархан Цаазат Богд-Хан ууланд барьж манай улсад хүлээлгэн өгсөн.

Кувейт улсын эрхэм дээдсүүд Монголоос авч гарсан шонхоруудынхаа хариу болгон уг төвийг барьж өгөөд БОАЖЯ-д хүлээлгэн өгсөн байдаг.

Гэтэл байгаль орчны судалгаа хийх зорилготой уг цогцолборыг  Байгаль орчны сайд асан Д. Оюунхорол “Монгол- Кувейтийн судалгааны төв” нэртэй ТББ байгуулан өөрийн болгосон байдаг.

Тэрбээр уг судалгааны төвийг өөрийн ТББ-ийнхаа нэр дээр хүлээж авах захирамжийг Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын хуралдаанаар батлуулсан гэх мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үүсгэн  байгуулсан уг ТББ-ын гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат С.Баярцогт, С.Бямбацогт болон тэдний ойрын хүмүүсийг сонгосон гэх. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газрын дарга асан Ч.Батсансар нь УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангийн багын найз.

-1.2 САЯ ДОЛЛАРООС ГАДНА ГУРВАН ШИРХЭГ ЛЕКСУС 570 МАШИНЫГ ХУВЬДАА ЗАВШСАН УУ-

Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр Батбэлэгийн Эрдэнийг, нягтлан бодогчоор нь Д.Оюунхоролын эзэмшлийн “Отгонтэнгэр ” дээд сургуулийн нягтлан бодогч Д.Уугантуяаг томилсон байдаг.

Ингээд 2008 оны хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу “Монгол кувейтийн судалгааны төв”-ийн эхний санхүүжилт болох 1.2 сая ам долларыг Ж.Эрдэнэбатын эхнэрийн дүүгийн нөхөр Б.Эрдэнэ Худалдаа хөгжлийн банкны дансаараа дамжуулан авсан гэх баримт бий талаар хэвлэлүүдэд бичжээ. 

1.2 сая доллараас гадна ГУРВАН ширхэг Лексус-570 машин бэлэглэсэн ч бүгд байгаль орчны яамны бүртгэлд оролгүй дээрхи хүмүүсийн хувийн өмчид шилжсэн байна.

2016 оны нэгдүгээр сарын 04-нд Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Д.Оюунхорол нь ТББ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай “ Засгийн газрын тогтоол гаргуулж, Монгол улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын Санамж бичигт заасан үүргийг өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв”-д хариуцуулахаар болсон.

“Монгол кувейтийн судалгааны төв”-ийн өмч хөрөнгийг ашиглан Д.Оюунхоролын төрсөн дүү Д.Дамдинсүрэн , “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-ын нягтлан бодогч Д.Уугантуяа нарын 70/30 хувиар нь эзэмшдэг “Өвөр эко Зайсан” компани амралтын бизнес эрхлэх болсон байна.

-КУВЕЙТЧҮҮД ГОМДОЛ ГАРГАСНЫ ДАРАА УЛСАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ-

Хоёр улсын гэрээний дагуух тусламж хэдхэн хүний гараар ороод дууссанд Кувейтийн элчин сайдын яамныхан гомдол гаргаж эсэргүүцснээр хулгай нь баригдаж , хууль хяналтын байгууллага шалгаж эхэлмэгц тэд 2016 оны аравдугаар сарын -06 ны өдөр өөрсдийн байгуулсан “Монгол кувейтийн судалгааны төв” ТББ-аа “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар” болгон өөрчилжээ. Хуулиараа хандив, тусламж, бэлэглэлийн журмаар олж авсан эд хөрөнгө нь төрийн өмч байх ёстой байтал салбарын сайд нь өөрөө төрийн бус байгууллага байгуулан өмч хөрөнгө, Монгол улсад өгсөн гадны тусламжийг авсан нь нь яах аргагүй албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан эрүүгийн гэмт хэрэг юм.

Байгаль орчны судалгаа хийх зориулалттай уг төв нь 13,6 га газартай, дээд зэрэглэлийн 6 хаус, зочид буудал, ресторан,100 хүний хурал зохион байгуулах заал танхим, ажилчдын байр бүхий Монголд байхгүй иж бүрэн цогцолбор бөгөөд Улаанбаатар хоттой засмал зам, өндөр хүчдэлээр холбогдсон байдаг.

Уг хэл ам гарсны дараа Д.Оюунхорол уг төвийг Ерөнхийлөгчийн дэргэдэх институдэд шилжүүлсэн байдаг юм.