ХААН БАНК: Гуравдугаар сарын 3-ныг хүртэл 14.00 цаг хүртэл ажиллана

ХААН БАНК: Гуравдугаар сарын 3-ныг хүртэл 14.00 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн /2020.02.26/ хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл тусгай хуваарьт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу ХААН банк нийслэл болон орон нутгийн бүх салбар нэгжүүдийнхээ ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, энэ сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-14:00 цагт иргэдэд үйлчлэх болсныг мэдэгдлээ.

“COVID-19” халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, дээрх хугацаанд ХААН банк онлайн цалингийн зээл, онлайн хадгаламж барьцаалсан зээлээс бусад зээл олголтын үйлчилгээг зогсоогоод байна.

Иймд эрхэм харилцагч та бүхэн интернэт банк, Khan Bank аппликэйшн, мобайл банк, телефон банкнаас гадна КИОСК, ATM, ПОС машин ашиглан банк санхүүгийн хүссэн үйлчилгээгээ авах боломжтой.

Хэрэв танд асууж тодруулах зүйл гарвал Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утас, viber (94031917), wechat (Khanbank), facebook (Khan Bank), twitter (Khan Bank) зэрэг цахим хаягт хандана уу.

Эрхэм харилцагч та банкаар үйлчлүүлэхдээ өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө амны хаалттай үйлчлүүлэхийг зөвлөж байна.