Баар, караоке, фитнес гэх мэт үйлчилгээний газруудын үйл ажиллагааг бүрэн зогсооно

Баар, караоке, фитнес гэх мэт үйлчилгээний газруудын үйл ажиллагааг бүрэн зогсооно

Улсын Онцгой комиссын хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох шийвдэр гаргалаа. Шийдвэрийн дагуу

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй

310 зочид буудал, 69 амралтын газар /сувиллаас бусад/, 64 жуулчны бааз, 87 саун, бассейн, 321 сүм, хийд /Буддын-80, Христ-181, бусад/, 59 фитнесс, 945  баар, караокег бүрэн хаах юм байна.

Захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг нэг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллах юм байна.

Харин хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй бөгөөд зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ хэмээн Нийслэлийн МХГ-аас мэдээллээ.