Өндөгний үнийг гурван сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулахаа мэдэгдлээ

Өндөгний үнийг гурван сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулахаа мэдэгдлээ

Шинэ төрлийн коронавирусын улмаас бодит бус мэдээлэл нийтэд түгэж хүнсний хомсдол бий болно гэх яриа олон нийтийн дунд тархсан. Үүний улмаас иргэд, хэрэглэгчид хүнс их хэмжээгээр нөөцлөх явдал ажиглагдаж байна. 

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Шувууны аж ахуй эрхлэгчид мэдэгдэл гаргажээ. 

Тэд шувууны аж ахуйдын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг хэлээд зах зээлд өндөгний хомсдол үүсэхгүй гэж мэдэгджээ. Мөн өндөгний үнэ зах зээлд нэмэгдэхгүй бөгөөд цаашид хямралын энэ үед өндөгнийхөө үнийг 3 сарын хугацаанд 20 төгрөгөөр бууруулан ажиллахаа мэдэгджээ.