Хяналтын постод ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдыг хоол, цайгаар дайлжээ

Хяналтын постод ажиллаж байсан цагдаагийн албан хаагчдыг хоол, цайгаар дайлжээ

Шинэ айл нүүдэллэн ирэхэд халуун цай, идээ зэхэн угтдаг Монголчуудын найрсаг зан хэвээр байна. Өчигдөр буюу шинийн гуравны өдөр Замын-Үүд сумын иргэн н.Мэндбаяр гэх залуу тус сумын хяналтын постод ажиллаж байсан бүх албан хаагчдыг халуун цай, хоолоор дайлжээ.

Коронавирусийн тархалттай холбоотойгоор орон даяар зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Үүний дагуу үүргээ биелүүлж явсан цагдаагийн албан хаагч, түүнд өөрийн цахим хуудаснаа талархсан сэтгэлээ илэрхийлжээ.