"Токио 2020" олимпын наадмыг цуцлах эсэхийг ирэх тавдугаар сард шийднэ

"Токио 2020" олимпын наадмыг цуцлах эсэхийг ирэх тавдугаар сард шийднэ

Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимжиж дэлхий дахиныг хамарсан томоохон үйл ажиллагаанууд цуцлагдаж эхэлсэнтэй холбоотой "Токио-2020" олимпын наадмыг хойшлуулах талаарх асуудлууд яригдаж эхэлсэн. Энэ талаар Олон улсын Олимпын хорооны гишүүн Дик Фоунд “Ойрын гурван сарын дотор Олимпын наадмыг хэвээр явуулах эсэх, хэрэв боломжгүй гэж үзвэл өөр улсад шилжүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ.

Иймээс Токио-2020 олимпын наадмыг цуцлах эсэхийг ирэх тавдугаар сард эцэслэн шийдэх юм байна.

Токио хотын олимпын наадам зохион байгуулах гэрээнд эрүүл мэндийн шалтгаан буюу өвчний талаар дурдаагүй байна. Харин 2024 онд болох Парисын олимпыг зохион байгуулах гэрээнд “Олимпын наадамд оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах нөхцөл байдал үүсвэл ОУОХ олимпын наадмыг цуцлах үндэслэлтэй” гэж заажээ.

Зуны Олимпын наадам зохион байгуулагдах саруудад Токио хот болон Японы төв нутгаар олон жилийн дунджаас илүү халуун байх төлөвтэй гэж Японы цаг уурын байгууллага үзэж байгаа нь наадмын зохион байгуулах эрхийг өөр улсад шилжүүлэх нэг шалтгаан болох магадлалтай юм.

Эх сурвалж: Independent