Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг огцрохыг шаарджээ

Сүүлийн долоо хоногийн туршид БНСУ-д коронавирусийн халдварт өвчний тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын иргэд “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлэн Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг огцруулах санал гаргажээ.

Огцруулах санал гаргах болсон гол шалтгаан нь амны хаалтны хомсдол  үүссэн үед БНХАУ-руу хяналтгүй  гаргасан гэж үзжээ.

БНСУ-ын иргэд “Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол иргэдийг аюулгүй байлгах, тэднийг хамгаалахын тулд бүх зүйлийг хийх явдал. Гэтэл Хятадаас орж ирэх иргэдийн хөдөлгөөнийг зогсоохгүйгээр үл баран, маскийг олноор экспортлосон нь манай улсын Ерөнхийлөгч бус Хятад улсын Ерөнхийлөгч мэт санагдаж байна” гэжээ.

Хоёрдугаар сарын 4-нд гаргасан уг саналыг одоогоор 800000 иргэн дэмжин гарын үсгээ зурсан байна.

Эх сурвалж:CNN