ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь айлчлал эхэллээ

ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж байна. Тэрбээр өнөөдөр 14.45 цагт тусгай үүргийн онгоцоор Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Ийнхүү тус айлчлалын талаар  БНХАУ-ын төрийн төв хэвлэлийн mongol.cri.cn сайт мэдээллээ.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа юм.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлээд буй. 

Ерөнхийлөгч айлчлал хийх зөвшөөрлөө өнөөдөр Улсын Онцгой комиссоос авсан гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний айлчлалд багтсан багийн бүрэлдэхүүнийг Монголд ирэхээр нь 14 хоног тусгаарлах юм байна. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө