Коронавирусийн халдвар авч эдгэсэн иргэдийн 14 хувьд нь дахин халдвар илэрчээ

Коронавирусийн халдвар авч эдгэсэн иргэдийн 14 хувьд нь дахин халдвар илэрчээ

Хятадын Гуандун мужид коронавирусийн халдвар авч эдгэсэн нийт иргэдийн 14 хувьд нь дахин халдвар илэрсэн талаар тус улсын “Caixin Global” агентлаг мэдээлжээ.

Энэ талаар Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга, доктор Сонг Ти  мэдээлэл өгөхдөө “Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээс үзэхэд эдгээр өвчтөнүүд нь шинэ төрлийн коронавирусийн халдвар нь бүрэн эдгээгүй байсан бололтой” гэжээ.

Мөн Доктор Цай Випинг  “Шинжилгээний дээжинд зөрүү гарсан байх магадлалтай. Өөрөөр хэлбэл халдвар эдгэсэн эсэхийг оношлох арга барил хангалттай үр дүнтэй биш байх магадлалтай. Тиймээс улс даяар эдгэсэн өвчтөнүүдийг эмнэлгээс гаргахаасаа өмнө сайтар нягтлах шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд үүнд шуурхай хяналт тавих хэрэгтэй” гэж анхааруулжээ.

Түүний мягмар гаригт хийсэн энэхүү мэдэгдлийн дараагаар тус улсын бусад мужуудад коронавирусийн халдвараас эдгэсэн хүмүүст хийсэн шинжилгээгээр дахин эерэг хариу гарсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө