Хулгайн замаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулжээ

Хулгайн замаар явахыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулжээ

Өнөөдөр /02.27/ Өвөрхангай аймгийн хяналтын нэг цэг дээр онцгой комиссын зөвшөөрөл бүхий нэвтрэх бичиггүй, мөн хулгайн зам буюу уул, жалгаар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгслийг саатуулжээ. 

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор аймгуудын цагдаагийн газар болон тээврийн цагдаагийн алба нөхцөл байдалд хяналт тавин дроноор хянаж байгаа юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаасан талаарх тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандахад очиж аврах зардлыг иргэн өөрөө төлөх юм.

 

 

 

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө