Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу маргааш гарна

Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу маргааш гарна

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНХАУ-д хандивлах 30 мянган хонины асуудлаар хэвлэлийнхэнд тайлбар, мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж ирээд шууд тусгаарлагдсан. Ерөнхийлөгч болон айлчлалын багт орсон албаны хүмүүсээс өчигдөр шинжилгээ авсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Хандивын талаар Ерөнхийлөгчтэй ярилцаж чадаагүй байгаа. Иргэдийн өгч буй  хандивыг нэг дансанд авч байна. Хандивыг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажиллах боломжийг хангах хувцас хэрэглэл, амны хаалт, эм тариа, багаж техник худалдан авахад зориулна. Мөн сайн ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулалд зарцуулах ёстой" гэлээ.