ПОСТУУДЫН АЧААЛАЛ НЭМЭГДЭВ: Ар гүнтийн хяналтын постоор 160 автомашин нэвтэрчээ

ПОСТУУДЫН АЧААЛАЛ НЭМЭГДЭВ: Ар гүнтийн хяналтын постоор 160 автомашин нэвтэрчээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр нийслэл хот руу орох, гарах зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээгээд байна. Хойд бүсээс нэвтрэх Ар гүнтийн шалгах цэгт өглөөний 07.30 цагийн байдлаар нийслэл рүү 87 тээврийн хэрэгсэл, 162 зорчигч нэвтэрсэн бол Улаанбаатар хотоос 73 автомашин гарсан байна.

Тус хяналтын постод ТЦА, ОБЕГ, НМХГ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, тус дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд нийт 22 хүн ажиллаж байна. Хяналтын ажилтнууд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэж, жолооч, зорчигч иргэдийн халууныг хэмжиж, хаанаас хаа хүрч яваа мэдүүлгийг хуудсаар бөглүүлэн бүртгэж байна. Мөн нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндийн байдлыг хуудсаар авч байгаа ажээ.  

Мөн Налайхын товчооны авто замын ачаалал нэмэгдээд байгаа аж. Тодруулбал, зүүн бүсээс нийслэлд нэвтрэх "Оргил налайх" шалган бүртгэх товчоонд замын хөдөлгөөн 09 цагийн байдлаар ачаалалтай байна. Налайхын шалган бүртгэх товчоогоор өглөөний 09.10 цагийн байдлаар 205 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн бол 160 гаруй автомашин хотоос гарчээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө