Хот хоорондын зорчигч тээвэрт автобус нэмж үйлчилнэ

Хот хоорондын зорчигч тээвэрт автобус нэмж үйлчилнэ

Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн бүх чиглэлд 3-4 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргахаар болжээ. Тодруулбал, Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн сарын өнгөрсөн сарын 23-нд хаасан улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээсэн. Одоогийн байдлаар 5000 орчим иргэн хот хооронд зорчих тасалбар захиалсан нь энгийн үеийнхээс 2 дахин их үзүүлэлт гэдгийг Автотээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн газраас мэдээллээ.