Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд нээсэн хандивын дансанд 227 сая төгрөг цугларчээ

Коронавирусээс сэргийлэх ажлын хүрээнд нээсэн хандивын дансанд 227 сая төгрөг цугларчээ

Коронавирусийн халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгжүүд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин бэлэн мөнгө, бараа материалын хандив өгч, дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

Иймээс Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн сарын 27-ны өдөр хандивын албан ёсны данс нээсэн.

Данс нээснээс хойш нийт 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж, нийт 227,612,708 төгрөг төвлөрүүлжээ. Үүнд бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг нэгтгээгүй байгаа юм байна.

Энэхүү хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг УОК-ын Ажлын алба болон УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө