Филиппиний Ерөнхийлөгч өөрийгөө “гомосексуализмаас эмчилсэн” гэжээ

Филиппиний Ерөнхийлөгч өөрийгөө “гомосексуализмаас эмчилсэн” гэжээ

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте “үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн ачаар” өөрийгөө ижил хүйстнийг сонирхдог байдлаас эмчилсэн гэж мэдэгдснийхээ дараа олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртжээ.

ЕНВ сувгийн мэдээлснээр Дутерте мэдэгдэл хийх үеэрээ өөрийг нь шүүмжлэгчдийн нэг болох сенатч Антонио Триллейнсийг ижил хүйстэн хэмээсэн байна.

“Триллейнс бид хоёр адилхан байсан. Гэхдээ би өөрийгөө эмчилж чадсан юм. Хуучин эхнэрийнхээ ачаар дахин эр хүн болсон, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд л намайг эмчилсэн хэрэг” хэмээн Дутерте ярьжээ.

Энд дуулгахад, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тал дээр Дутерте “барьцгүй” нэгэн. 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр тэрбээр ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж байсан бол дараа нь энэ байр сууринаасаа ухарсан юм.