Таваас дээш хүнтэй хамт агаар, салхинд гарахгүй байхыг анхааруулж байна

Таваас дээш хүнтэй хамт агаар, салхинд гарахгүй байхыг анхааруулж байна

Коронавирусийн халдвар болон агаар дуслаар дамжин халдах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс иргэдийг тогтмол цэвэр агаарт гарч, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй.

Гэхдээ салхинд гарахдаа амны хаалт зүүх болон олноор гарахгүй байхыг анхааруулжээ. Тодруулбал, таваас дээш хүнтэй салхинд гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Иргэд салхинд олноор гарахад нэг машинд суух, нэг тавагнаас хооллох, ханиад томуу дамжуулах зэрэг эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэх магадлалтай гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн байна.

Түүнчлэн Улсын онцгой комиссийн шийдвэрээр гуравдугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоосон. Үүний дагуу одоогоор иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг 40 гаруй амралтын газрын үйл ажиллагааг зогсоогоод байна.