Мянган лам нэгдэн УОК-т 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлий хандивлажээ

Мянган лам нэгдэн УОК-т 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлий хандивлажээ

Коронавирусийн тархалтаас сэргийлэх ажилд зориулан иргэд, аж ахуй нэгжүүд хандив өгсөөр байна. Өнөөдөр /2020.03.03/ “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д мянган лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг УОК-д гардуулан өглөө.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно.

Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.