Орхон аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орхон аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагшаа зургаан км газарт өнөөдөр 15 цаг 16 минут 55 секундэд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн чичиргээ хотын төвд мэдрэгдэж иргэд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тэсэлгээтэй андуурч багагүй сандарчээ. Уулын тэсэлгээ баасан гараг бүрийн 15 цагийн орчимд болдог юм байна.

Газар хөдлөх үеэр таван давхар орон сууцны хорооллын дөрвөн давхарт чичиргээ мэдрэгджээ. Аймгийн ОБГ орон сууцны хорооллуудад шалгалт хийж байна.