Ухань хотоос иргэдээ авчирсан МИАТ-ийн баг бүрэлдэхүүнийг шагналаа

Ухань хотоос иргэдээ авчирсан МИАТ-ийн баг бүрэлдэхүүнийг шагналаа

Өнгөрсөн сарын 01-ны өдөр шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр "МИАТ" ТӨХК-ийн  онгоцоор эх орондоо шилжүүлэн авч ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.03.03/ Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монгол иргэдээ эх оронд нь авч ирэх төр засгийн шийдвэрийг иргэний зориг гарган амжилттай биелүүлсэн "МИАТ" ТӨХК-ийн Г.Баатарцогт даргатай нисэх баг бүрэлдэхүүнийг зам тээврийн салбарын шагналаар шагнаж урамшууллаа.