УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д айлчлал хийх эсэх нь өнөөдөр тодорхой болно

УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д айлчлал хийх эсэх нь өнөөдөр тодорхой болно

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 10-ны өдөр АНУ-д айлчлах товтой байсан. Гэвч АНУ-д шинэ коронавирусийн дэгдэлт өндөр буй учраас түүний айлчлал хэрхэх нь тодорхойгүй байдалд ороод байгаа юм.

Энэ талаар МАН-ын бүлэг дарга Д.Тогтохсүрэн "АНУ-ын талаас эцсийн хариугаа өгөөгүй учраас хүлээсэн байдалтай байна. Манай талаас айлчлалыг шууд цуцалж болохгүй. Учир нь энэ бол олон улсын харилцаа, дипломат албаны асуудал. Нөгөө талаас нөхцөл байдал хүнд байгаа Хятад Улсад Ерөнхийлөгч айлчлал хийсэн. Тиймээс АНУ хүлээж авна гэвэл УИХ-ын дарга явна. Хэрэв АНУ нөхцөл байдал хүнд байна гэвэл явахгүй. Уг асуудал өнөө маргаашгүй эцэслэн шийдэгдэх байх. Гадаад харилцааны яам энэ асуудлыг ярьж байгаа" гэсэн тайлбарыг өгсөн. 

Харин эх сурвалжууд "УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д айлчлал хийх эсэх нь өнөөдөр эцсийн байдлаар тодорхой болно. Бид хариу хүлээж байна" гэсэн юм.