Д.Тогтохсүрэн: Эдийн засгийн байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлахгүй

Д.Тогтохсүрэн: Эдийн засгийн байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулган зарлахгүй

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах эдийн засгийн арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж байсан билээ. 

Тэгвэл ойрын үед УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товгүй гэж МАН-ын дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.

 Тэрбээр энэ талаар "Эдийн засгийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдахгүй. Эхлээд холбогдох Байнгын хорооны хуралдаанаар санал солилцож, ярина. Түүний дараа хэрхэн шийдэх талаар ярихаар төлөвлөөд байна. Тухайлбал, төсвийн хүрээнд, Байнгын хорооны хүрээнд юу хийх вэ гээд олон асуудал бий" гэсэн юм.