Дүнжингарав 60, Шөнийн зах 30, Хүчит шонхор 80 хувиар түрээсээ буулгажээ

Дүнжингарав 60, Шөнийн зах 30, Хүчит шонхор 80 хувиар түрээсээ буулгажээ

Коронавирусийн халдвараас сэргийлж манай улсад олон нийтийн хамарсан үйл ажиллагааг зогсоож, хөл хорио, хязгаарлалт тогтоогоод байгаа билээ. Үүнийг дагаад эдийн засаг, худалдааны салбарт сөрөг байдал үүсээд байгаа юм. Учир нь иргэдийн үйл ажиллагаа хумигдсан тул зээлийн хүү, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй нөхцөл байдал зарим иргэдэд үүсээд байгаа гэж буй.

Иймд зарим худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө тодорхой хувиар буулгаж эхлээд байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төв 60 хувиар, Шөнийн зах 30 хувиар, Хүчит шонхор зах 50-80 хувиар, Сандэй худалдааны төв 10-20 хувиар энэ сарын түрээсийн төлбөрөө бууруулаад байна.