Ч.Улаан: Мах, гурил, будааны хомсдол үүсэхгүй гэдгийг баттай хэлж байна

Ч.Улаан: Мах, гурил, будааны хомсдол үүсэхгүй гэдгийг баттай хэлж байна

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг 2020 оны зургадугаар сар хүртэл тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Хэрэв хууль батлагдтал импортлогчид орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний татвараас чөлөөлөгдөх юм байна.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Ард иргэдийг үнийн хөөрөгдөлтөөс хамгаалах нь ЗГ-ын тэргүүн зорилт. 100 хувь импортоос хамааралтай будаа, тос зэрэг бүтээгдэхүүн байдаг. Ийм бүтээгдэхүүний татварыг зургаан сар хүртэл тэглэх хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдлээ.

Тэр болтол импортлогчдын ажлыг хөнгөвчлөх үүднээс татварыг хоёр сараар ухрааж тооцож байгаа. Найман нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ хангамжийг тогтвортой байлгахад онцгой анхаарч байгаа. Бүх аймгууд хүнсний бүтээгдэхүүний нөөцөө тогтоогоод, хүнсний хуулийн дагуу ажиллаж байна.

Ямар нэгэн хэлбэрээр хомсдол үүсгэхгүй байх дээр ЗГ онцгой анхаарч байгаа тул гурав, дөрөвдүээр сард ямар ч хомсдол үүсэхгүй гэдгийг баттай хэлж байна. Үүн дээр төр засгийн хяналт оролцоо зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Засгийн газрын зүгээс өргөн хэрэглээний барааны түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалан үнийн “доргио” гарахаас болгоомжилж, хяналт, зохицуулалт хийж байна.