Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг ОУ-ын олимпийн хороо зөвшөөрчээ

Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг ОУ-ын олимпийн хороо зөвшөөрчээ

Олон улсын олимпын хороо өчигдөр /2020.02.03/ хуралдаанаараа Саид Моллайг Монгол Улсын нэр дээр барилдахыг зөвшөөрчээ. Учир нь Иран жүдоч Саид Моллай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай улсын иргэншил авсан юм. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллайг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлтээ Олон улсын арбитын шүүхэд гаргасан байна.

Энэ удаагийн хурлаар Саид Моллай нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир цаашид Монгол улсын нэрийн өмнөөс барилдахад ямар нэг хориглох зүйлгүй гэж үзжээ.