Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталжээ

Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталжээ

Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёрдугаар сарын 21-ний өдрийн зарлигаар шинэчлэн баталсан байна. Ингэснээр 2018 оны хоёрдугаар сард гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болох юм. Энэхүү журам нь бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчээс шалгалт авах ажиллагааг зохицуулдаг билээ.

Журмаар анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг жилд хоёроос доошгүй удаа, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтыг сул орон тоо зарлагдах бүрд зохион байгуулах юм.