3x3 сагсан бөмбөгийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогджээ

3x3 сагсан бөмбөгийн олимпийн эрх олгох тэмцээн хойшлогджээ

Энэтхэг Улсын Банглоре хотноо энэ сарын 18-22-ны өдрүүдэд товлогдсон 3x3 сагсан бөмбөгийн Токио 2020 Олимпийн наадмын эрх олгох тэмцээн коронависурийн улмаас хойшлогджээ.

Тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сард Унгар улсын Будапешт хотод хийх талаар Олон Улсын Олимпийн хороотой FIBA зөвшилзөж байгаа юм байна.

Монголын баг тамирчдын хувьд Энэтхэг улсын визэнд орсон байжээ. Мөн FIBA 3x3 U17 Asia Cup, FIBA 3x3 Asia Cup тэмцээнүүд ч товлогдсон өдрүүдээсээ хойшилсон байна. Харин Олимпийн наадам хойшлогдохгүй, мөн цуцлагдахгүй гэж ОУОХ-ноос албан ёсоор мэдээллэсэн байна




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө