Улсын онцгой комисс 12.00 цагт хуралдана

Улсын онцгой комисс 12.00 цагт хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар товлосныг ЭМЯ-наас мэдээллээ. Учир нь коронавирусийн халдвар улс орнуудад тэр тусмаа БНСУ-д өндөр тархалттай хэвээр байна. Иймд өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжлэн, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Өнөөдрийн хурлаар авч буй арга хэмжээнүүдийнхээ талаар хэлэлцэх юм байна. 

Улсын онцгой комиссыг Шадар сайд Ө.Энхтүвшин ахалдаг билээ.