ОРЧУУЛГА: Италийн дугуйчин Омарын Монголын говь нутгаар аялаж буй ТЭМДЭГЛЭЛ

ОРЧУУЛГА: Италийн дугуйчин Омарын Монголын говь нутгаар аялаж буй ТЭМДЭГЛЭЛ

Омар Де Фелис бол Монголын их говийг дугуйгаар туулах чин хүслийг өвөртлөн алс холоос зорьж ирсэн итали эр. Урьд нь хэд хэдэн эрсдэлтэй аялал хийж байсан ч монголын тал нутаг түүний сэтгэлд үргэлж бодогдсоор иржээ. Ингээд тэр хоёрдугаар сарын 28-ны өдөр энэхүү гайхалтай  аялалаа Улаанбаатар хотоос эхлүүлжээ. Омар 2000 км замыг дугуйгаар туулахаар төлөвлөсөн аж.

2020 оны хоёрдугаар сарын 28

Өглөөний мэнд! Эцэст нь би дугуйтайгаа хамт Монгол Улсад ирлээ. Дугуй бол миний биед маш сайн дасан зохицсон хялбар унаа. Мэдээж температурын зөрүү эхний өдрүүдэд илт мэдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ энд байгаад би маш их баяртай байна.

2020 оны хоёрдугаар сарын 29

Би 24 цагийн дараа гэхэд Монголын говьд хүрэх урт адал явдлыг эхлүүлэх гэж байна. Мэдээж бүх зүйл бэлэн...Гэхдээ маршрутдаа хэд хэдэн шинэ хяналтын цэгийг нэмэх шаардлагатай болсон. Учир нь коронавирусийн хязгаарлалтын улмаас замдаа хэд хэдэн удаа эмнэлгийн хяналтанд орох шаардлагатай юм. Тиймээс орон нутгийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэж нөхцөл байдлаа тайлбарлахыг хүсч байна. Яагаад гэвэл дугуй унах үед бие организм идэвхтэй ажилладаг учраас миний биеийн температур нэмэгдэх магадлалтай.

Энэхүү аялал таамаглаж байснаас хэцүү байж мэднэ, гэхдээ үнэхээр гайхалтай байх болно гэдэгт итгэж байна...

2020 оны гуравдугаар сарын 1

Гайхалтай аялал маань эхэллээ. Үнэхээр их эрх чөлөө мэдрэгдэж байна. Учир нь энэ бол Монголын тал нутаг...Яагаад ч юм энэ удаад би гэрээсээ алслагдмал байгаа мэт санагдахгүй байна Говь цөлийг гатлахыг хүсч байгаа нь надад тулгарах хамгийн том бэрхшээл байж магадгүй юм.

2020 оны гуравдугаар сарын 2. Өдрийн 14:10 минут

Үнэхээр хүйтэн, бас салхитай байна. Хээр тал намайг угтан авч байна. Өнөөдөр -27ºC-ийн хүйтэнд 230 км замыг тууллаа. Энэхүү аялалын талаархи логистикийн ажлыг удирдан зохион байгуулдаг Уугийтай маргааш Чойр тосгонд уулзах төлөвлөгөөтэй байна. Тиймээс би тал хээр талд майхангаа барин амрах болно.

2020 оны гуравдугаар сарын 3. Төв аймаг. Монгол улс

Хэрвээ тал хээрийн амьдрал ямар хүнд байдгийг мэдэхийг хүсвэл энэ зургуудыг хараарай. Энд амьтад цаг агаарын эрс тэс байдлаас болж үхдэг. Өнөөдөр температур, -23 хэмд хүрчээ.

2020 оны гуравдугаар сарын 4. Говьсүмбэр, Баянтал

2020 оны гуравдугаар сарын 4. Говьсүмбэр, Баянтал

Гэрээсээ алс хол би туйлын адал явдалтай, жинхэнэ зорилгыг минь сануулж буй амтат өдрүүдээр хөглөгдөн явна. Энэ аялал зөвхөн дугуй унах тухай биш, харин өөрийн дотоод ертөнцөө нээн илрүүлж, өөрийгөө ялан дийлэх гайхалтай аялал байх болно. Энэ бол миний амьдралын амлалт.

2020 оны гуравдугаар сарын 5  Дорноговь, Даланжаргалан

2020 оны гуравдугаар сарын 5  Дорноговь, Даланжаргалан

Зүрхэнд эрх чөлөө мэдрэгдэж байна! Энэ бол хээр тал. 100 гаруй км зам салхины эсрэг жийхэд хүндхэн байлаа. Тэгээд эцэст нь дулаан газар цайлж байна. Ядарсан ч сэтгэл хангалуун байна.

Орон нутгийн цагдаа намайг хээр зогсоов. Холоос үнэхээр хүн шиг харагдсан тул гайхаж, балмагдахад хүрсэн юм.

2020 оны гуравдугаар сарын 5  18:00 цаг Дорноговь-Сайншанд

2020 оны гуравдугаар сарын 5  18:00 цаг Дорноговь-Сайншанд

Тиймээ! Эцэст нь GOBI! Сайншандад илүү дулаан боловч хүчтэй салхитай байна. Зам нь урт бас хайргатай юм. Өнөө орой би Уугийтай уулзан, дугуйгаа илүү өргөн дугуйгаар солихоор төлөвлөж байна. Маргааш би энэ гайхалтай адал явдлын шинэ хэсгийг бичих болно.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө