Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа

Ц.Элбэгдорж: Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг нууцаас гаргах саналыг тус зөвлөлийн Нарийн бичгийн даргад хүргүүлж буйгаа өчигдөр мэдэгдсэн.

Мөн энэ үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хуулийн байгууллагын шалгаж байгаа гэх зарим баримтуудыг мэдээлсэн.

Тэгвэл түүний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулж Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Оюун-Эрдэнэ дүү үүнийг бас нэг ярина байгаа. Гишүүд, сайд, дарга. Наад зах нь сонирхлын зөрчлийн асуудал. Нэмж нэг юм санав. Таны сургуульд сураад ирлээ, шийрийг тань хатаана, номоо дурсгая гээд дал мөрөөр тэврэхэд би “Миний фээврит” гэж бодож суусан шүү ах нь. Ажлаа сайн хийгээрэй” гэжээ.