Вирусийн тархалттай үед “Улаан буудай”-н нөөцөө нэмэхийг ЖАГСАГЧИД яагаад эсэргүүцэв

Вирусийн тархалттай үед “Улаан буудай”-н нөөцөө нэмэхийг ЖАГСАГЧИД яагаад эсэргүүцэв

-УЛААН БУУДАЙН АСУУДЛЫГ ДӨВИЙЛГӨХ ЯМАР ШААРДЛАГА БАЙСАН БЭ-

Хоёр өдрийн өмнө /2020.03.04/ Тариалан эрхлэгчид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гадна жагссан. Тэд 160 мянган тонн улаан буудай импортлох шийдвэр гаргасныг эсэргүүцэж ийнхүү жагссан юм.

Сэлэнгэ аймгийн тариаланч С.Бадрал “160 мянган тонн улаан буудай импортоор авах болсон нь дотоодын үйлдвэрлэгчдэд хүнд тусна. ОХУ-аас 160 мянган тонн улаан буудай импортлох юм бол тариаланчдаас буудай авах шаардлагагүй болно. Бид тариагаа тарих шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм.

Уг жагсаалыг монголчуудын сайн таних тариаланч, томоохон компанийн эзэн зохион байгуулсан байна. Гэтэл нэр бүхий тариаланч довын чинээ асуудлыг уулын чинээ болгосон уу гэдэг асуулт байна. Тодруулбал, тус тариаланч бусдыгаа уриалан УЛААН БУУДАЙН асуудлаар иргэдэд буруу ойлголт өгөх, Засгийн газрыг буруутгах ямар шаардлага байсан бэ гэх.

Тэр дундаа улаан буудай импортлох шийдвэр гаргавал тариагаа тарихгүй гэж айлгаж буйг гайхаж хүлээж авах хүн олон байна. 

Учир нь Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 302.0 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд 2019 онд улсын хэмжээгээр 407.6 мянган тн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 247.4 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Харин дотоодын спиртийн үйлдвэрлэлд 10.0 мянган тонн, малын тэжээлийн үйлдвэрлэлд 35.0 мянган тонн,  үрийн нөөцөд 42.0 мянган тонн улаан буудай нийлүүлсэн дүнтэй байгаа бөгөөд хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэх, илүү гурилыг экспортлох зэргээс шалтгаалан 60.0 мянган тн  улаан буудай дутагдах тооцоо гарчээ.

Мөн 15.0 мянган тонн сайн чанарын үрийн улаан буудай хэрэгтэй байгаа аж. Иймд дээр дурдсан нөхцөл шалтгааныг харгалзан үзэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаар зөвлөмжөөр 2020 онд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудайг импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь энэ аж.

Тэгэхээр хүн амын дотоодын өдөр тутмын хэрэгцээнд 60.0 мянган тн улаан буудай л нэмж импортлох шаардлагатай гэсэн үг.

Харин үлдсэн 100.0 тн улаан буудайг коронавирустэй холбоотойгоор стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх чиглэлд авч хадгалах юм байна. Энэ бол давагдашгүй хүчин зүйлд бэлтгэж хуримтлуулах улаан буудай юм. Нэгэнт намраас нааш улаан буудайн өгөхгүй байж тариаланчид онцгой байдлын үед хуримтлал үүсгэхийг эсэргүүцэж болохгүй билээ.

-ЗАСГИЙН ГАЗАР: КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙГООР 160 МЯНГАН
ТОНН УЛААНБУУДАЙГ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ НӨӨЦТЭЙ
ХОЛБООТОЙГООР БҮРДҮҮЛНЭ-

Засгийн газрын хувьд өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаараа хүнсний болон үрийн улаан буудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж, шийдвэрлэсэн. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, хилээр нэвтрэх зорчигчдын хөдөлгөөнийг хорих, гол нэр төрлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах талаар барьж буй бодлого, Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн 4.1-т “Хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг” ХХААХҮЯ-нд үүрэг болгосон. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх юм.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.Онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэдийн хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эрс нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй .

Тиймээс Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан гэж буй.




Өнөөдөр бич өдөр

36 минутын өмнө