Ч.Өнөрбаяр: Сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд байдаг УИХ-ын гишүүдийг ойлгодоггүй /ВИДЕО/

Ч.Өнөрбаяр: Сэтгүүлчдийг шүүх цагдаад өгөөд байдаг УИХ-ын гишүүдийг ойлгодоггүй /ВИДЕО/

Үндэсний сэтгүүл зүйн 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. Учир одоогоос 107 жилийн өмнө, Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин анх удаа хэвлэгдэн гарсан байдаг. Ингээд энэ цаг үеээс Монголд сэтгүүл зүй эхлэлтэй гэдэг.

Харин сүүлийн жилүүдэд тогтмол хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, кабелийн телевиз, богино долгионы FM радио, өндөр хурдны интернэт дээр тулгуурласан цахим сэтгүүл зүй үүсэж хөгжин, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

Энэхүү үйл явдлын тохиолдуулан Үндэсний шуудан сонины редакц “Өнөөгийн сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр хуульч Ч.Өнөрбаяр “албан тушаалтнууд сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг байж болохгүй” талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олны анхааралд ороод байна.

ВИДЕО: