УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ дахь айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ дахь айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийх айлчлал хойшлогджээ. Тодруулбал,  дэлхийн олон улс оронд шинэ коронавирусийн халдвар тархсан тул айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байсан юм.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна.