Улаанбаатар хотын эргэн тойрны бүх уулын амыг хаажээ

Улаанбаатар хотын эргэн тойрны бүх уулын амыг хаажээ

Улаанбаатар хотын эргэн тойрондох Богд уул, Чингэлтэй уул, Нисэхийн ам гээд бүх уулын амуудыг хаажээ. Учир нь коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор олон хүн цуглуулах, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ДЭМБ болон ЭМЯ-наас зөвлөөд байгаа.

Үүнтэй холбоотойгоор манай улсад хөл хорио тогтоон, цагаан сарын үеэр орон нутгийн замыг хааж, саяхан нээсэн. Тэгвэл хөл хорионы дэглэм одоо ч үргэлжилж, уулын амуудыг хаасныг мэдээгүй иргэд амралтын өдрөөрөө Богд уулыг зорин, гарч чадалгүй буцах тохиолдол их байна.