ВИДЕО: “UFC”-ийн дэвжээнд Д.Батгэрэл хоёр дахь ялалтаа байгууллаа

ВИДЕО: “UFC”-ийн дэвжээнд Д.Батгэрэл хоёр дахь ялалтаа байгууллаа

Тулааны спортын мэргэжлийн холбоод дундаас Дэлхийд чансаагаараа хол тэргүүлдэг, нэр хүндтэй, номер нэг “UFC” холбоонд Монгол улсаас хамгийн анх элсэж, гэрээ байгуулсан цор ганц тамирчин бол Д.Батгэрэл юм. 

Тэрээр өнөөдөр “UFC”-ын дэвжээнд хоёр дахь тулаанаа хийж, тулааны 1-р үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч UFC-ийн октагонд хоёр дахь тулаандаа ялалт байгууллаа.

“UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубийн тамирчин Д.Батгэрэл Монголын MGL, MFC, олон улсын RUFF Baikal FC, Legend FC холбоонд хүч сорьсон туршлагатай. Мэргэжлийн дэвжээнд 20 орчим тулаан хийснээс дэлхийн чансааны найман тэмцээнд тулалдаж зургаад нь ялалт байгуулсан байдаг.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө