Ц.Элбэгдорж: Ач нар маань баяр хүргэж зураг зурж явуулжээ

Ц.Элбэгдорж: Ач нар маань баяр хүргэж зураг зурж явуулжээ

Өнөөдөр Монгол Улсын 4 дахь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Учир нь тэрээр Ховд аймгийн Зэрэг суманд Цахиа, Хонинхүү нарын гэрт 1963 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тэдний найм дахь буюу отгон хүү болж мэндэлсэн байдаг.

Харин өнөөдөр тэрээр гадны улс оронд байгаа юм. Учир нь АТГ-аас түүнийг зарим хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж мэдээлж байгаа билээ.

Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Өнөөдөр бөмбөлөгтэй өдөр. Ач нар маань баяр хүргэж хөөрхөн зураг зурж явуулжээ. Нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ энэ сайхан өдрийн мэнд хүргэж, ерөөлийн дээдийг өргөе. - Миний хүү Мартаар төрсөн юм гэж ээж минь ярьдаг байж билээ” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө