"Шинчонжи" сүмийн сүсэгтнүүд эмчлүүлэхгүй гэж эсэргүүцжээ

"Шинчонжи" сүмийн сүсэгтнүүд эмчлүүлэхгүй гэж эсэргүүцжээ

БНСУ-д коронавирусийн халдвар их хэмжээгээр тархах гол үндэс нь христийн шашны "Шинчонжи" сүм байсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн.

Тэгвэл коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тус сүмийн 1777 сүсэгтэн эмчилгээнд орохоос татгалзаж, эсэргүүцэл зарлаад байгаа гэнэ. Мөн 1000 гаруй итгэгч халдварын шинжилгээнд орохоос зугтсан байна.

БНСУ-д гарсан халдварын 60 хувь нь "Шинчонжи" сүмийн Дэгү хот дахь салбартай холбоотой нь тогтоогдсон. Тус сүмээс 12 тэрбум воны хандив өргөснийг Дэгү хот хүлээн аваагүй билээ.