Португалийн ерөнхийлөгч гэртээ тусгаарлагдахаа мэдэгджээ

Португалийн ерөнхийлөгч гэртээ тусгаарлагдахаа мэдэгджээ

Португал улсын ерөнхийлөгчийн тамгын газар ням гарагт бүх нийтийн үйл ажиллагааг цуцалж, коронавирусийн дэгдэлтийн үеэр хөл хорио тогтооно гэж мэдэгджээ.

Учир нь 71 настай Ерөнхийлөгч Марсело Ребело де Суса оюутнуудтай хамтран нэг арга хэмжээнд орсны дараа тус оюутнуудын нэг нь COVID-19 халдварыг авсан болох нь тогтоогдсон байна.

Түүний туслах энэ талаар мэдэгдэхдээ “одоогоор ерөнхийлөгчид вирусийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, мөн ард иргэдэд үлгэр жишээ болохын тулд өөрийгөө гэртээ тусгаарлахаар шийдсэн" гэжээ.

Португал улсад одоогоор коронавирусийн 25 тохиолдол бүртгэгдсэн ч вирусийн улмаас амь насаа алдсан тохиолдол гараагүй байна.

Эх сурвалж: Mercury news




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө