Өмнөд Солонгос улсад хоёр өдөр дараалан коронавирусийн халдварын тоо буурлаа

Өмнөд Солонгос улсад хоёр өдөр дараалан коронавирусийн халдварын тоо буурлаа

БНСУ-д өнөөдрийн байдлаар/2020.03.09/ коронавирусийн 7382 тохиолдол бүртгэгдсэн ч шинээр бүртгэгдсэн халдварын тоо буурах үзүүлэлттэй байгааг Yonhap агентлагаас мэдээллээ. Тодруулбал коронавирусийн хамгийн их тохиолдол бүртгэгдээд буй Тэгү хотод шинээр бүртгэгдсэн халдварын тоо өмнөх өдрүүдийнхээс буурсан байна.

Бямба гаригт халдварын 367 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол ням гаригт энэ тоо буурч 248 болжээ. Энэ нь хоёрдугаар сарын 26-наас хойш тус улсад нэг өдөрт илэрсэн халдварын тоо анх удаа 300 хүрээгүй тохиолдол юм.

Шинээр илэрсэн халдварын дийлэнх хувь нь Тэгү хотод /190 тохиолдол/ бүртгэгдсэн бол, хил залгаа орших Гёнсан мужид 26 тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын улмаас 53 хүн нарсан бөгөөд нас барагсдын дийлэнх нь 60-80 настай, суурь өвчтэй хүмүүс байгаа юм. Нийт халдварын 60 хувь нь Өмнөд Солонгосын дөрөв дэх том хот болох 2.5 сая хүн амтай Тэгү хотод бүртгэгджээ.

Эх сурвалж: KBSnews