ЭМЯ: Дэлхийн 105 улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 105 мянга гаруй хүнд халдварлажээ

ЭМЯ: Дэлхийн 105 улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдэж, 105 мянга гаруй хүнд халдварлажээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдал, авч ажиллаж буй арга хэмээний талаар мэдээлэл хийж байна.

ШИНЭ ТОХИОЛДЛУУДЫН 60 ХУВЬ НЬ ХАЛДВАР ГАРСАН УЛС ОРОНД АЯЛСАНААС ҮҮДСЭН

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна.

Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

ДЭМБ-ийн ажилтан О.Ариунтуяа “Халдварын тархалт өнгөрсөн 24 цагт 1000 гаруйгаар нэмэгдсэн хоёр улс байгаа нь Иран, Итали. Иран улсад 1076 гаруй хүнд халдварласан бол Итали улсад 1247 тохиолдол бүртгэгдэж нийт 366 хүн нас барсан, хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. Солонгост халдварын тохиолдол буурч байна. 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.

ДЭМБ-аас коронавирусийн халдварын тархалтаар нь үе шатад хувааж үзэж байна.  Үүнд:

  1. Тохиолдол бүртгэгдээгүй
  2. Нэг буюу түүнээс дээш импортлогдсон
  3. Дэгдэлт голомтлон тархаж байгаа
  4. Өргөн цар хүрээний тархалттай гэсэн 4 үе шатад хувааж, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч буйг Монгол Улс мөрдөж байна.