Газрын тосны ханш "унажээ"

Газрын тосны ханш "унажээ"

Лондоны “ICE” бирж дээр ирэх тавдугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 33.4 хувиар буурч, нэг торх нь 33.94 ам.долларт хүрчээ.

Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард энэ төрлийн газрын тосны үнэ 34 ам.доллароос доошилж, буурч байсан юм. Мөн “WTI” маркийн газрын тосны дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 27.1 хувиар буурч, нэг торх нь 32.48 ам.долларт хүрсэн байна.

Дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн улмаас газрын тосны эрэлт буурч байгаатай холбоотойгоор "ОПЕК+" буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефть олборлолтынхоо хэмжээг бууруулах асуудлаар тохиролцоонд хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадаагүй байна.

Үүнээс улбаалан газрын тосны үнэ буурч байгаа аж. Өмнө нь ОПЕК 2020 оны эцэс хүртэл газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.5 сая торхоор бууруулахыг санал болгож байсан.

Гэсэн ч энэ саналыг ОХУ болон Казахстан эсэргүүцсэн юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард газрын тосны ханш 70 ам.долларт хүрч өсөж байжээ.

 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө