БНСУ-д амиа алдсан Монгол эмэгтэйн цогцсыг тариалангийн талбайд булж, нуусан байжээ

БНСУ-д амиа алдсан Монгол эмэгтэйн цогцсыг тариалангийн талбайд булж, нуусан байжээ

БНСУ-ын “Туна Илбу” сонинд Монгол эмэгтэйн амь насанд хүрсэн алуурчинг баривчилсан талаарх мэдээлэл нийтлэгджээ. Хохирогч Б нь 56 настай Монгол Улсын иргэн бөгөөд тус улсад бизнес эрхэлдэг байж. Түүний зээ дүү хэд хоногийн турш эгчтэйгээ холбоо барьж чадахгүй байсан тул Сөүл хотын Тундэмүн цагдаагийн газарт “Нагац эгчтэйгээ холбогдож чадахгүй байна” хэмээн хүсэлт гаргасны дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад иргэн Б нас барсныг тогтоожээ.

Түүний цогцсыг Гёнгбук мужийн Гүми хотын будааны талбайд булсан байдалтайгаар олсон байна. Харин хэргийн сэжигтнээр БНСУ-ын 59 настай иргэн А-г баривчлан шалгаж, хэргийг үйлдсэн болохыг тогтоожээ.

Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад А нь эхэндээ Б-г хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн ч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд "Хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Цагдаа нар А болон Б нарын хоорондох утасны мессэж болон хяналтын камерын мөрдлөгөөр А-г сэжигтнээр татан мөрдлөг явуулж тогтоосон гэж байлаа.

Мөрдөн байцаалтаар А нь "Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн, байн шалтгааныг асуугаад байсан болохоор уурандаа алсан" гэж хэлжээ.

Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр “А нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж амийг нь хохироосон хэрэг үйлдсэн. Мөн тэр, Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэжээ.

Тэд хоёр жилийн өмнөөс бие биенээ мэддэг болсон бөгөөд сүүлийн үед бизнесийн хөрөнгө оруулалт болон мөнгө төгрөгний асуудлаас болж  маргалдах болсон байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Эх сурвалж: Newsis