БНХАУ-д коронавирусийн сэжигтнүүдийг тусгаарлаж байсан зочид буудал нурж, 10 хүн амь үрэгджээ

БНХАУ-д коронавирусийн сэжигтнүүдийг тусгаарлаж байсан зочид буудал нурж, 10 хүн амь үрэгджээ

Бямба гарагийн  орой БНХАУ-ын Фужянь мужийн Чуанжоу хотод коронавирусийн халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах зорилгоор ашиглаж байсан зочид буудал нурж 10 хүн амиа алджээ.

Нуралтын үеэр зочид буудалд 80 хүн байрлаж байснаас ес нь гарч чадсан бол 71 нь дарагдсан байна. Тэдгээрийн 48-ыг аврагчид нурангин дороос гаргаж чаджээ. Харин үлдсэн 23 хүний 10 нь амь үрэгдсэнийг тогтоогоод байгаагаа Фужянь мужийн захиргаа мэдээлсэн байна.

Буудалд тухайн үед 58 хүн тусгаарлагдаад байснаас гадна зочид буудлын ажилтан 16 хүн, автомашин борлуулалтын компанийн зургаан ажилтан байрлаж байжээ.

Ган хийцтэй, долоон давхар барилга 2013 онд баригдаж, 2018 онд зочид буудлын зориулалттай болгож хувиргасан юм байна. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн нэгдүгээр давхартаа засвар хийж эхэлжээ.

Бямба гарагийн орой 19:00 цагийн үед буудлын ажилчид эзэнтэйгээ холбоо барьж, барилгын нэг тулгуур хазайсан байгааг дуулгасан байна.Тиймээс нуралтын шалтгаан засварын үед барилгын бүтцийг өөрчилсөнтэй холбоотой байх магадлалтай гэнэ.

Зочид буудал байрладаг Фужянь мужийн Чуанжоу хот нь коронавирусийн тархалтын төв Ухань хотоос 900 гаруй километрийн зайтай оршдог юм байна.

Эх сурвалж: CNN