"THE HU" хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ

"THE HU" хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ

Шинэ төрлийн коронавирусийн тархалт холбоотойгоор "The Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

“THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас “Umeda Club Quattro” клубт тус тус зохион байгуулагдах байсан юм.

Тус хамтлагаас гаргасан мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирусийн аюул заналхийлж байгаа тул “The Hu” хамтлагийн Япон дахь аялан тоглолт хойшлогдож байгааг мэдэгдье. Нөхцөл байдал хэвийн болмогц тоглолтын талаарх мэдээллийг даруй хүргэх болно. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” гэжээ.